ШУТИС, Японы улсын Нийгата мужийн их сургууль (University of Niigata Prefecture) хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг 2023 онд байгуулсан. Санамж бичгийн хүрээнд тус их сургуулиас зохион байгуулдаг, олон улсын оюутны хамтарсан 10 дэх удаагийн зуны хөтөлбөрт Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн “Хоол зүй, шим судлал”-ын хөтөлбөрийн судлаач магистрант Э.Одгэрэл, 4-р курсын оюутан Д.Өлзий-Орших нар 2025.8.5-8-ны хооронд бүрэн тэтгэлгээр оролцлоо. Энэ нь хоёр дахь удаагаа оролцсон үйл ажиллагаа байв. Оюутан солилцооны хамтарсан хөтөлбөр нь “Sustainable development of Cities and Communities: Thriving locally in a global age” уриатай зохион байгуулагдсан ба Филлипин, Индонез, Хятад, БНСУ, Монгол, Канад, АНУ-аас нийт 51 оюутан хамрагдаж сургалт болон бүлгийн ажил хийж гүйцэв. Сургалтын үеэр Нийгата хот (Niigata city), Цубамэ хот (Tsubame city), Санжо хот (Sanjo city)-ийн зарим үйлдвэрүүдтэй танилцав. Тухайлбал, 21-р зуунд ч өөрчлөгдөөгүй уламжлалт “Саке”-ны үйлдвэр, Мисо шөлний үйлдвэр, Suwada-хутганы үйлдвэр, Tsubamesanjo-Тогооны үйлдвэр, Хойд нутгийн соёлын музейгээр зочилсон сонирхолтой хөтөлбөр байлаа. Энэхүү сургалт-семинарын үеэр багаар ажиллаж, оролцогч бүр өгөгдсөн сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага, мэдээлэл солилцсон нь бүх оюутны хувьд мэргэжлийн шинэ найз нөхөдтэй болсон, шинэ санаа, урам өгсөн, дурсамж дүүрэн сайхан үйл явдал боллоо.
https://www.unii.ac.jp/e/news/1006/



ШУТИС, ХХҮДС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхим
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа