Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган боловсрол, шинжлэх ухааны салбарт түүчээ нь болсон тэргүүний ажилтнуудыг төрийн одон, медалиар шагналаа. ШУТИС-иас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтангадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 5 хүн тус тус шагнагджээ. Шагналыг БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Багшийн ордонд гардуулсан юм. Мөн шагнал авсан хүмүүст хүндэтгэл үзүүлэх үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдсан 2 номын санчид шагналыг нь гардуулав.


Эх оронч сэтгэлгээ, инженерийн мэдлэгийг хослуулсан ШУТИС-ийн “Оюутан цэргүүд”
ШУТИС болон Ордос хотын захиргаа хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
"БНХАУ-ын Харилцаа холбооны их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа"
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв