2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС) болон Харилцаа, холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-той хамтын ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх технологийн шийдэл, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих; Судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг салбарт танилцуулах, зохицуулалтын бодлогод тусгах; Цахим шилжилтийг хурдасгах; Судалгаа, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх; Салбарын технологийн түвшин болон цаашдын чиг хандлагыг үнэлж тодорхойлох зэрэг үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ. Эдгээр ажлын хүрээнд ШУТИС-ийн МХТС-ийн захирал, доктор (PhD), дэд профессор Л.Баяр-Эрдэнэ болон ХХЗХ-ны дарга Г.Чинзориг нар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ санамж бичиг нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийн технологийн мэдлэг, ур чадвар, эрдмийн зэрэг, мэргэшлийн түвшнийг дээшлүүлэх, технологийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, тэдгээрийн техникийн төлөвлөлтийн чадавхыг дээшлүүлэх, инновацын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг уламжлалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх ач холбогдолтой юм.


Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа