ШУТИС-ийн Политехник коллеж нь гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх зорилгоор БНХАУ болон Япон улсын их, дээд сургууль, коллежуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын “Baotou Light Industry Vocational Technical College”, Японы улсын Үндэсний технологийн их сургуулийн дэргэдэх Югэ Коосэн коллеж зэрэг боловсролын байгууллагуудтай хамтран жил бүрийн хавар, намрын улиралд оюутан солилцоо, үйлдвэрлэлийн дадлага, сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг уламжлалтай.
2025–2026 оны хичээлийн жилд Уул уурхай, машин механизмын засвар үйлчилгээ, Механикжсан тээврийн хэрэгсэл, машин механизмын засвар үйлчилгээ, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр суралцаж буй 32 оюутан, 6 мэргэжлийн багш БНХАУ-д үйлдвэрлэлийн дадлага, сургалтаа амжилттай хийж, харилцан туршлага солилцсон.

Одоо Уул уурхай, машин механизмын засвар үйлчилгээний ангийн 5 суралцагч, мэргэжлийн багшийн хамт Япон улсад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан, орчин үеийн техник, технологи, үйлдвэрлэлийн зохион байгуулалттай газар дээр нь танилцаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж байна.
Гадаад хамтын ажиллагааны эдгээр хөтөлбөрүүд нь суралцагчдад мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ахиулах, олон улсын туршлага судлах, харилцан суралцах таатай боломжийг олгодог юм.



Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа