Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Ахисан түвшний сургууль, Эрчим хүчний инженерийн сургууль, Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа Физик-технологийн хүрээлэн хооронд хамтын ажиллагааны санамж бичигт 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны зорилго нь шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, ахисан түвшний сургалт, судалгааны ажил, лабораторийн чадавх, хүний нөөцийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров:
Ахисан түвшний сургалтын лекц, семинарыг хамтран зохион байгуулах, судалгааны ажлыг дэмжих;
Магистр, докторын оюутнуудыг лабораторийн туршилт, судалгаанд хамруулах;
Хоёр байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан, профессор, багш нарыг Scopus, Web of Science зэрэг олон улсын сэтгүүлд хамтран бүтээл нийтлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Инновацийн шинэ санаа, бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх;
Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн, сургалт, туршилтын ажлыг хамтран зохион байгуулах.
Санамж бичигт ШУТИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал И.Цэрэн-Онолт, ШУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн захирал, академич Ж.Даваасамбуу нар гарын үсэг зурав.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа