Өвөр Монголын Их Сургуулийн тэргүүлэх профессор, доктор (Ph.D) Шаравын Өлзийбаярт ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олгох ёслолын ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр боллоо.
Профессор Ш.Өлзийбаяр нь 2008 оноос хойш ШУТИС-тай хамтран ажиллаж, Монгол урлагийн өвийг хамгаалах, багш, судлаачдыг сургаж дадлагажуулах, олон улсад Монголын соёлыг таниулан сурталчлах үйлсэд бодит хувь нэмэр оруулсан билээ. Түүний удирдлага дор “Монгол үндэстний хувцасны соёл”, “Монгол адууны соёл” зэрэг олон эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд амжилттай хэрэгжжээ.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн удирдлагууд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол хүртсэн Шаравын Өлзийбаярт баяр хүргэж, түүний хоёр улсын боловсрол, соёл, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны гүүр болж байгаад талархал илэрхийлэв.
ШУТИС-ийн "Хүндэт профессор" Ш.Өлзийбаяр хэлсэн үгэндээ энэхүү нэр хүндтэй цолыг хүлээн авч байгаад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.



Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв