Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026” амжилттай зохион байгуулагдлаа. Тус өдөрлөг нь клубүүдийн үйл ажиллагаа, бүтээл, амжилт ололтыг оюутан залуус болон олон нийтэд танилцуулж, шинэ гишүүн элсүүлэх боломж бүрдүүлдэг арга хэмжээ юм. Энэ удаагийн өдөрлөг хичээлийн бүрэлдэхүүн сургуулиудын задгай талбайд болж, клуб тус бүр өөрийн онцлог чиглэлдээ тохирсон танилцуулга, бүтээл, үзэсгэлэнгээ дэлгэн үзүүллээ.

Өдөрлөгт нийт 30 клуб оролцож, соёл, урлаг, шинжлэх ухаан, технологи, сайн дурын ажил зэрэг өргөн хүрээний үйл ажиллагаагаа танилцуулсан. 400 гаруй оюутан шинэ гишүүнээр элссэн нь энэ удаагийн өдөрлөгийн үр нөлөөг улам тодотголоо.

Мөн урлагийн чиглэлийн клубүүд маань өдөрлөгийн үеэр урлагийн тоглолт үзүүлж, оюутан залуусын авьяас билгийг харуулсан олон төрлийн бүжиг, хөгжим, дууны үзүүлбэрийг үзүүлж, арга хэмжээг илүү сонирхолтой, баялаг болгосон юм.
Ийнхүү “Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026” нь оюутан залуусын авьяас, сонирхол, оролцоог дэмжих арга хэмжээ болж өндөрлөлөө.
КЛУБИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа