“ШУТИС-Соёлын сар” аяны хүрээнд клубүүдийн нэгдсэн зөвлөлөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр сургууль орчны цэвэрлэгээ, аюулгүй байдлыг хангах зорилгоор цас цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгууллаа.

Тус ажиллагаанд “Клубүүдийн нэгдсэн зөвлөл”-өөс нийт 10 клуб болон “Коосен коллеж” оюутнууд хамтран хичээлийн байрнуудын гадна талбай, явган хүний зам болон олон нийтийн зорчих хэсгүүдийг цэвэрлэн, сургуулийн орчны эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсан болно.

Цэвэрлэгээний ажил нь оюутнуудын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгальд ээлтэй дадлыг төлөвшүүлэх ач холбогдлыг ойлгуулах зорилгыг үр дүнтэй хэрэгжүүллээ.


КЛУБҮҮДИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨЛ
ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
«Автомат Робот-2026» намрын тэмцээнд 517 оролцогч өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдлөө
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв