2025 оны 11-р сарын 24-нд ГУУС-ийн захирал доктор, дэд профессор К.Хавалболотын санаачилгаар Монголын Тусгай Олимпын Хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг тэргүүтэй хамт олныг хүлээн авч уулзлаа. Тусгай олимп нь оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусыг спортоор дамжуулан хөгжүүлэх, нийгэмд тэгш оролцох боломжийг олгож, хүний эрхийг нь хамгаалж, олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилготой дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн юм. Монголын Тусгай Олимпын хороо үүсгэн байгуулагдсан 10 гаруй жилийн хугацаанд орон даяар 6000 тамирчин, 250 багш дасгалжуулагчийг бэлдэж, энэхүү хөдөлгөөндөө амжилттай хамруулаад байна.
Уг уулзалтаар Монголын Тусгай Олимпын хороотой (МТОХ) ГУУС болон ШУТИС-ийн хэмжээнд хамтран ажиллах боломжийг ярилцан санал солилцов. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дундаа ОЮУНЫ ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуучуудын талаар их сургуулийн багш, оюутнуудад ойлголт өгөх, оюутнууд хэрхэн Дэлхийн болон Монголын Тусгай Олимпод хувь нэмрээ оруулж хамтдаа нийгэмдээ нөлөөлж болох, өөрийгөө хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгч, улмаар ГУУС-д Тусгай олимптой ажиллах клуб байгуулан хамтран ажиллахаар тохиролцов.
Монголын Тусгай Олимпын Хороо дараах чиглэлээр оюутан залууст мэдээлэл өгч, хамтарсан спортоор өрсөлдөв. Үүнд:
- МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг: МТОХ-ын тухай танилцуулга
- МТОХ-ны УЗ-ийн гишүүн В.Ганзориг: Хүний эрх, хүртээмжтэй нийгэм
- МТОХ-ны хөтөлбөрийн зохицуулагч П.Тунгалаг: Хамтарсан сургуулийн хөтөлбөр
- МТОХ-ны спорт хариуцсан захирал Б.Мөнх-Од: Спортын хөтөлбөр, Тусгай олимпын онцлог:
- Оюутнуудтай хамтарсан спорт-Флоорболл
2027 оны Дэлхийн Тусгай Олимпын зуны наадам Өмнөд Америкийн Чили улсад зохион байгуулагдах бөгөөд ГУУС энэхүү дэлхийн олимпод оролцоход хамтарч ажиллах, баг тамирчдыг дэмжих багийг бэлдэх талаар санал солилцлоо. Ингэснээр Монголын хамгийн том Их сургууль Тусгай олимпын хөдөлгөөнд бүрэн утгаараа нэгдэх бөгөөд оюутан залуус руу чиглэсэн нөлөөллийн маш том ажил болох юм.
МТОХ-ны төлөөлөгчид, ГУУС-ийн захирал К.Хавалболот,
Геодезийн тэнхимийн эрхлэгч Э.Ганзориг, багш С.Үржинхандын хамт

МТОХ-ны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, МТОХ-ны хөтөлбөрийн зохицуулагч П.Тунгалаг

Танилцуулгын дараа ГУУС-ийн 1-4-р дамжааны оюутнуудад Тусгай Олимпын хөдөлгөөний талаарх мэдээллийг хуваалцан, Хамтарсан спорт Floorball-ын туршлагаас хуваалцаж ГУУС-ийн багш С.Үржинханд оюутнуудад туршлагаасаа хуваалцан хамтарсан тоглолт хийв.


МТОХ-ны спорт хариуцсан захирал Б.Мөнх-Од Флоорболл зааж хамтарсан тоглолт хийн шүүн явуулав.
Энэхүү ажлыг зохион байгуулж явуулахад гүн туслалцаа үзүүлсэн ГУУС-ийн захирал, СЧАД, чанарын менежер, тэнхимийн эрхлэгч нар болон ГУУС-ийн нийт профессор багш нар, оюутнууд, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлье.
Тайлан бичсэн: Геодезийн тэнхимийн багш С.Үржинханд
2025.11.24
Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
“Инновацийн 7 хоног – 2025” арга хэмжээ “Дижитал шилжилт” инновацын форумаар нээлтээ хийлээ
“Эко боловсролын аян-Цас цэвэрлэгээ 2025–2026”
“Клубүүдийн нээлттэй өдөрлөг 2025–2026”