ШУТИС-ийн багш, ажилчдын дундах спортын 8 төрөлт тэмцээний “MUST CUP 2025” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд Монголын хөл бөмбөгийн холбооны Футзалын ордонд 13 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн 10 сургуулийн нийт 120 тамирчин оролцож олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу Монголын хөл бөмбөгийн холбооны шүүгчид шүүн явуулснаараа онцлог боллоо.
Тэмцээнд оролцсон багууд тус бүр 10 тоглогч, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож, талбайд 5 тоглогч тоглосон юм. Эхний өдөр багууд гурван хэсэгт хуваагдан хэсгийн шатны тоглолтуудаа хийж, хүчтэй өрсөлдөөний дундаас шилдэгүүд шалгарлаа.
Хоёр дахь өдрийн хагас шигшээ тоглолтод:
1-р хэсэгт: Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Геологи, уул уурхайн сургууль, Захиргаа аж ахуйн
2-р хэсэгт: Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Барилга архитектурын сургууль тус тус шалгарч өрсөлдсөн юм.

Хүрэл медалийн төлөөх тоглолтод Эрчим хүчний инженерчлэлийн сургууль болон Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багууд өрсөлдөж, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн баг хүрэл медалийн эзнээр тодорлоо.
Алтан медаль болон шилжин явах цомын төлөө Эрдэнэт цогцолбор дээд сургууль, Захиргаа аж ахуйн баг тоглон, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн баг тамирчид ялж, шилжин явах цомын эзэд боллоо.

Шилдэг тоглогчдын шагналын эзэд:
Шилдэг довтлогч: Геологи, уул уурхайн сургуулийн Х.Ариунболд
Шилдэг хаалгач: Захиргаа, аж ахуйн М.Нармандах
Шилдэг хамгаалагч: Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Д.Болд
Тэмцээний гэрэл зургийг энд дарж татаж авна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрөөр 22 оюутан тэтгэлэг авлаа
“Харилцаа, хандлагад нөлөөлөх сэтгэл зүйн боловсрол” олгох сургалт боллоо
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
“Намрын тэргэл сар – Монгол, Хятадын найрамдал” хятад хэл соёлын өдөрлөг
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалт зохион байгуулагдлаа