Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг болох TİKA-гийн дэмжлэгтэй олон улсын CezeriLab инновацийн лабораториудын хамтын ажиллагаанд суурилан зохион байгуулагдсан “CezeriFest 2025” тэмцээн 2025 оны 11 сарын 24-ны өдрөөс 11 сарын 28-ны өдрүүдэд Турк улсын Анкара хотод болж өндөрлөлөө.
Энэ нь инженерчлэл, 3D технологийн олон улсын фестиваль бөгөөд энэ жил CezeriLab-ийн түнш 10 гаруй орноос оюутнууд оролцож, нийгмийн асуудлыг инженерийн аргачлалаар шийдвэрлэх зорилготой бүтээлүүдээ танилцуулан өрсөлдсөн.

Тэмцээний сүүлийн финалын шатанд Монгол (Mongolia), Палестин (Palestine), Пакистан (Pakistan), Бангладеш (Bangladesh), Алжир (Algeria), Бутан (Bhutan), Кени (Kenya) улсуудын багууд шалгарч оролцсон.
Энэхүү тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн ШУТИС-ийн МИТС-ийн сургалтын мастер, магистрын оюутан Төгсжаргалын Хүслэн болон тус сургуулийн бакалаврын оюутан Хатанбаатарын Бат-Эрдэнэ нар “Mechanical Walking Aid” төслөөрөө амжилттай оролцож, 3-р байрын цомоор шагнуулав.


Энэ тэмцээнд оролцохдоо зохион бүтээж, бодитоор хийж танилцуулсан төхөөрөмж нь Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдийн алхалтын тогтвортой байдлыг дэмжих зорилготой “Доод мөчний механик экзоскелетийн прототип” юм. Хүний гуя, өвдөг, шилбэ болон нурууны ар талын тулгуур хэсгүүдээс бүрдэх энэхүү хийц нь бүхэлдээ 3D принтерийн хэвлэлтээр хийгдэж, хүүхдийн алхалтыг зөв чиглэлд удирдан тэнхлэгээ алдахгүйгээр тогтвортой алхах хөдөлгөөн хийхэд нь дэмжин тусалдаг. Нэг чиглэлд түгжигддэг өвдөгний механизм нь хажуу болон диагональ хөдөлгөөнийг хязгаарлан, шулуун алхалтын хэв маяг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг эмнэлгийн туслах хэрэгсэл юм.
.

Фестивалийн үеэр Турк улсын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид зочлон ирж, оролцогчдын бүтээлүүдийг үзэж, инженерчлэлийн шинэ санаануудтай танилцан, оролцогчдотой биечлэн ярилцаж туршлага судалсан өдөрлөг, өргөн үйл ажиллагаа болон зохион байгуулагдсан.


Тэмцээний талаарх зарлал болон мэдээллийг доорх линкүүдээс үзэж болно.
https://tika.gov.tr/tikanin-teknoloji-ve-tasarim-festivali-cezerifest-2025-basladi/
МЕХАНИК ИНЖЕНЕР, ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа