Шаньдун ШУТИС-ийн зочид төлөөлөгчдийн уулзалт

МУ-ын ШУТИС, БНХАУ-ын Шаньдун ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд  Шаньдун ШУТИС-ийн төлөөлөгчид 2025 оны 11 сарын 26-29-ны хооронд айлчиллаа.

Тус төлөөлөгчид 2025 оны 11 сарын 27-ны өдөр ШУТИС-ийн удирдлагууд болон ГХС, ГУУС-ийн ажлын хэсэгтэй уулзалт хийн хамтран ажиллах санал солилцов. Тус айлчлалын хүрээнд ГХС-тай хамтарсан төслийн хүрээнд тохижуулсан хятад хэл соёлын танхимын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоос гадна ГУУС-тай хамтарсан геодезийн хөтөлбөр, ГХС-тай хамтарсан 1+1+2 хөтөлбөрийн оюутнуудтай уулзалт хийв. Уулзалтаас гадна ШУТИС-ийн геологийн музей, Чингис хаан музей үзэж сонирхлоо. 

Уулзалтад ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Баднаанямбуу, Сургалт, бодлого хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа, ГХС-ийн захирал Ц.Энхбаатар, ГУУС-ийн захирал К.Хавалболот, Геодезийн тэнхимийн эрхлэгч Э.Ганзориг, АСТ-ийн дэд профессор Ц.Эрдэнэзаяа, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн М.Болортуяа нар Шаньдун ШУТИС: Олон улсын солилцооны сургуулийн дэд захирал Жан Яавэй, Сургалтын албаны сургалт судалгаа эрхэлсэн дарга Чиэн Фөн, Геодезийн сургуулийн геодезийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Ли Яньянь, Олон улсын солилцооны сургуулийн олон улсын хамтарсан хөтөлбөр хариуцсан дарга Ли Чинжиэн нар оролцож дараах чиглэлээр хамтран ажиллах санал хэлэлцлээ.

Хамтарсан хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх, оюутнуудыг тэтгэлэг хөтөлбөрүүдэд хамруулах

Магистр, докторын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх

Хамтарсан сургалт, үйлдвэрийн дадлага зохион байгуулах

Хамтарсан судалгааны төсөлд оролцох, хэрэгжүүлэх

Хамтарсан төв байгуулах  

Хамтарсан сургалт зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх

2012-2019 оны хооронд хоёр их сургууль хятад хэлний эрчимжүүлсэн 7 удаагийн сургалтыг амжилттай зохион байгуулсан ба ШУТИС-ийн нийт 93 оюутан Шаньдун ШУТИС-д богино хугацааны эрчимжүүлсэн хятад хэлний сургалтад хамрагдсан.

2021 оноос хойш хоёр тал ТТО-хятад хэлний мэргэжлийн оюутнууд суралцах "1+1+2" хөтөлбөрийг гэрээг амжилттай байгуулж хэрэгжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 34 оюутан суралцаад байгаа бөгөөд энэ хичээлийн жил 4 дэх ээлжийн 13 оюутан, 2024 оноос ГУУС-ийн геодезийн 2+2 хөтөлбөрөөр 9 оюутан тус тус суралцаж байна.

2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирал томилолтоор ажиллан Шаньдун ШУТИС-ийн зочид төлөөлөгчдийг урьж уулзалтыг зохион байгуулсан АСТ-ийн дэд профессор Ц.Эрдэнэзаяа, ШУТИС-д ажиллах уулзалтыг хамтран зохион байгуулсан ГУУС-ийн геодезийн тэнхимийн эрхлэгч Э.Ганзориг, ахлах багш С.Жаргалмаа, хамтран ажилласан хамт сургуулийн удирдлага, хамт олон, оюутан залууст талархал илэрхийлж, эрдэм судлалын үйлс, хамтын ажиллагаанд нь амжилт хүсье!

ШУТИС-ГХС-ГУУС

2025.11.30