2025-2026 оны хичээлийн жил ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 10 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн хятад хэл сурч сонирхож буй оюутан залуусыг хандлагаа өөрчилж, ур чадвараа хөгжүүлж, суралцагчаас бүтээгч болж өсөн дэвжихэд санаа сэтгэл, урам зориг өгөх цаашид эрдэм шинжилгээ, судалгаа бүтээлээр уулзах, эргэх холбоог дэмжих зорилготой “ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД 3” чуулга уулзалтаа ШУТТНС-604 тоот танхимд 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
ШУТИС хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгээд 15 жил болсон ба анх 2009 оноос ГХС Техникийн мэргэжлийн орчуулагч, 2011 оноос ГУУС Геодизи, 2012 оноос ЭХС ЦХ, ДХ, Биоинженерчлэл, 2016 оноос СЭХ, 2018 оноос ХШУС Химийн инженерчлэл, Үйлдвэрийн экологи, Математик статистик, 2021 оноос ГХС 1+1+2, 2022 оноос ерөнхийлөгчийн илгээлт 2100 бэлтгэл, 2024 оноос ГУУС газрын тос, ЭХС дулааны процессийн автоматжуулалт зэрэг мэргэжлээр хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.
ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клубийн 10 жилийн мэдлэг мэргэжил итгэл сэтгэл шингэсэн хамтдаа суралцсан бүтээсэн тайлан, ШУТИС-хятадад суралцагчид 3 чуулга уулзалтаа суралцагч, төгсөгчидтэйгээ хамтран амжилттай хийж өндөрлөлөө.

Чуулга уулзалтыг
ШУТИС-ийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн дэд захирал, доктор (Sc.D), профессор Н.Эрдэнэхүү
ГХС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ц.Энхбаатар
ОҮА-ны дарга, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа
ГХС-ийн АСТ-ийн доктор (Ph.D), дэд профессор Ц.Эрдэнэзаяа нар нээн үг хэлж, илтгэлээр эхлүүллээ.
Чуулга уулзалтын үндсэн илтгэл: өчигдөр, өнөөдөр, маргааш

Чуулга уулзалтын хэлэлцүүлэг: хувь хүний төгөлдөршил
Хэлэлцүүлэг I: нийгмийн-клубийн-оюутны оролцоо: хөгжил
Чиглүүлэгч: Э.Амгаланбазар /БНХАУ-ын ХХЭХИС, ШУТИС-ийн 2+2 СЭХ бакалавр, магистр төгсөгч /
Хэлэлцүүлэг II: сорилт-сургамж-боломж: үнэ цэнэ
Чиглүүлэгч:
Ц.Эрдэнэзаяа /Хятад хэлний клубийн зөвлөх багш, ГХС-ийн доктор (Ph.D), дэд профессор/
Панелист:
Э.Ариунбаяр /ГХС-ийн ТМО-хятад хэл төгсөгч, сургагч багш ментор/
Ч.Сансар /БНХАУ-ын ХХЭХИС, ШУТИС-ийн 2+2 СЭХ төгсөгч, Нэкст групп бизнес хөгжлийн менежер/
О.Анхтуяа / БНХАУ-ын ХХЭХИС, ШУТИС-ийн 2+2 СЭХ төгсөгч, “Смарт Плас” төслийн менежер/
Б.Оюунгэрэл /БНХАУ-ын Шаньдун ШУТИС-ийн 2+2, ГУУС-ийн Геодизи төгсөгч, “MCS property”геодезийн инженер/
Ө.Нямдорж /БНХАУ-ын БХПИС, ХШУС-ийн 2+2 статистик төгсөгч, Сэлбэ 20 минут хот корпорац санхүүгийн шинжээч/
Г.Анхмандал /Шанхайн ТИС, ШУТИС-ийн 2+2 ЭТТА төгсөгч, Биомед Трейд ЭТТА албаны дарга/
Уг чуулга уулзалтад сайн дурын “Хятад хэлний клуб”-ийн үе үеийн төгсөгч, суралцагч нар ГХС-ийн Шаньдун ШУТИС-тай хамтарсан 1+1+2, ГУУС-ийн Шаньдун ШУТИС-тай хамтарсан 2+2 геодизи, ЭХС-ийн ХХЭХИС-тай хамтарсан 2+2 цахилгаан хангамж, дулаан хангамж, сэргээгдэх эрчим хүч, Шанхайн ТИС-тэй биоинженерчлэл, ХШУС-ийн ӨМАҮИС-тай химийн инженерчлэл, Наньжин АҮИС-тай үйлдвэрийн экологи, БХПИС-тай математик статистик 2+2 хамтарсан хөтөлбөрийн нийт 150 орчнм оюутан залуус, Чуулгын зочин болон үндсэн илтгэгчид, хэлэлцүүлгийн чиглүүлэгч, панелистууд, Шаньдун ШУТИС-ийн хүндэт зочид төлөөлөгчид, ГХС-ийн зочин профессор, мэргэжилтэн багш нар, ШУТИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн ЭНБД, СЧАД, зөвлөх багш нар оролцлоо.

Тус чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулсан клубийн зөвлөх багш, ГХС-ийн АСТ-ийн дэд профессор, доктор (Ph.D), Ц.Эрдэнэзаяа, үндсэн илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн клубийн үе үеийн шилдэг төгсөгч, идэвхтэн гишүүд, хүндэтгэн оролцсон мэдлэгийн эрэл хайгуулч оюутан залуус, дэмжин оролцсон ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, ГХС-ийн захирал Ц.Энхбаатар, бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөр хариуцсан эрхлэгч, профессор, зөвлөх багш нар, ЭХС-ийн ЭНБД Д.Үлэмж, ОҮА-ны дарга Д.Цогзолмаа, КНЗ-ийн ахлагч, гишүүд нартаа чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб”-ийн 10 жилийн ой
2025.11.28
ШУТИС-ийн Хэвлэлийн газрын нярав Л.Нарангуа салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдлаа
“ШУТИС-Хятадад суралцагчид 3” чуулга уулзалт
“Хятад хэл соёлын танхим” нээлтээ хийлээ
Шаньдун ШУТИС-ийн зочид төлөөлөгчдийн уулзалт
ШУТИС-ийн баг “CEZERFEST 2025”-д амжилттай оролцов