ТЭСО Групп нь: Хамтын үнэ цэнээр дэлхийд өрсөлдөх зорилготой Монгол Улсын ирээдүйн хөгжил, оюунлаг оюутан залуусын боловсролыг тогтмол дэмжин, олон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ.
Энэхүү уламжлалын хүрээнд компани хүний нөөц болон тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулсан, нийгмийн хариуцлагын томоохон санаачилга болох ТЭСО Группийн нэрэмжит нэг тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг зарлагдлаа.
Тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнууд хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) ТЭСО Групптэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ШУТИС-ийн Ректор Т. Намнан, ТЭСО Группийн дэд захирлууд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа баталгаажуулав.
Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн 316 оюутан, тус бүр 1,000,000 төгрөгийн тэтгэлэг авах боломжтой боллоо.
ТЭСО Группийн энэхүү санаачилга нь Монголын залуучуудын боловсрол, хөгжилд чиглэсэн бодит дэмжлэг болж, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.



Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа