


Тэмцээний ач холбогдол: Сонгодог хөгжмийг ойлгож сонссоноор хөгжим сонсох ур чадварыг эзэмшиж, урлагийг зөвөөр үнэлж дүгнэх, цаашид суралцах үйл ажиллагааг идэвхжүүлэх ач холбогдолтой болно.
Тус өдөрлөг нь 2002 оноос эхлэн ШУТИС-ийн нийт бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудын дунд явагдсаар өдгөө 23 дахь удаагаа зохиогдож байна. Энэ хугацаанд 3000 гаруй оюутнууд оролцож авьяас чадвараа сорин амжилттай зохион байгуулагджээ.
Тэмцээнд оролцогч оюутнууд Дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн зохиолчдын уран бүтээлээс сонсон, өөрсдийн оюуны ур чадвараа сорин өрсөлдлөө.
23 дахь удаагийн “Сонгодог хөгжим-2025” тэмцээний шүүгчээр ШУТИС, НХС, ТСАЖТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Наранцацрал, Дуурь бүжгийн эрдмийн театрын менежер Н.Отгонжаргал нар ажиллалаа. Тэргүүн байранд Д.Наранцацрал багшийн “Соёл судлал” хичээл үзэж буй ЭХС, БАС, НХС-ийн “Хүчит таван шонхор” баг, дэд байранд Ц.Батцэрэн багшийн “Инженерийн ёс зүй” хичээл үзэж буй “Минор” баг, Б.Наранбаатар багшийн “Философи” хичээл үзэж буй “Harmony” баг шалгарлаа. СУАТ-ийн нэрэмжит шагналаар ЭХС – О.Амарбаясгалан, ХХҮДС – Б.Буянтогтох нар шагнууллаа.


Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа