Үндэсний баялаг бүтээгч “ТЭСО” групп оюутан залуусын боловсролыг дэмжих зорилгоор нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлан хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад зориулагдсан юм.
Хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээ өндөртэй боловч нарийн мэргэжлийн чадвартай хүний нөөц дутагдаж байгаа өнөө үед чанартай боловсон хүчин бэлтгэх, эдгээр чиглэлээр суралцах хүсэлтэй оюутнуудыг бодитоор дэмжих зорилгоор “ТЭСО” групп уг тэтгэлгийг санаачлан хэрэгжүүлсэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт 2600 гаруй оюутан материал ирүүлснээс нийгмийн идэвх оролцоо, сурлагын амжилтаар манлайлсан шилдэг 700 оюутан тэтгэлэгт шалгарлаа. Оюутан, залуусын хөгжил, боловсролыг дэмжихэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт болсон юм.
“Оюуны хөрөнгө оруулагч” ТЭСО Группийн олгож буй энэхүү тэтгэлэг нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хүч болсон оюутан залуусын сурч боловсрох үйлсэд бодит хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Цаашид боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, дэмжлэгийн цар хүрээг тэлэн тууштай ажиллахаа “ТЭСО” групп онцлон мэдэгдлээ.
Тэтгэлэгт шалгарсан нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт, бүтээлч ирээдүйг хүсэн ерөөе.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа