ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн ахмад профессор, Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) С.Нямдорж 1988 оноос эхлэн Барилгын буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм БНбД 2.02.01-94 боловсруулах болон олон туршилт, судалгааны төслийн ажил ОХУ-ын ЭШ-ний байгууллагууд ба Их сургуулийн тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж, судалгааны үр дүнгээр нь Олон улсын хянан магадлагддаг SCOPUS, WEB of SCIENCE ангиллын хэвлэлд 15 бүтээл, өндөр Импакт-фактор, рейтингтэй хэвлэлд 33 бүтээл хэвлүүлж Геотехникийн шинжлэх ухаан болон Олон улсын судлаачдын хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж ОХУ-ын Архитектур барилгын шинжлэх ухааны академийн (РААСН) Гадаад гишүүнээр сонгогдсон байна. РААСН нь 1764 онд Екатерина II хатан хааны зарлигаар байгуулагдсан ба ОХУ-ын бие даасан ШУ-ы 6 академийн нэг бөгөөд дэлхийн 32 орны 53 эрдэмтэд Гадаад гишүүнээр сонгогдсон байдаг ба С.Нямдорж сонгогдсоноор Монгол улс 33 дахь улс буюу тэр 54 дэх гадаад гишүүн болж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байна. Профессор, Sc.D. С.Нямдорж багшид ШУТИС-ийн хамт олон баяр хүргэж эрдэм бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.


РААСН-ийн Ерөнхийлөгч, Москвагийн архитектурын их сургууль (МАРХИ)-ийн ректор Академич Д.О.Швидковский гадаад гишүүний диплом гардуулав.
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав
ШУТИС үндэсний хүнс үйлдвэрлэлийн компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа