ШУТИС-ийн Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор В. Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц. Энхбаатар, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн захирал Я. Төгөлдөр, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн захирал Ц. Жаргалсайхан, ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим, НХС-ийн Нийгмийн ажлын тэнхим, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 17-21-ны өдрүүдэд БНСУ-ын Чусон их сургууль дээр тус сургуулийн “РАЙС” төслийн хүрээнд томилолтоор ажиллаа.

Томилолтын эхний өдөр Чусон их сургуулийн Ерөнхийлөгч Ким Чүн Сүн, Дэд ерөнхийлөгч Жон Жэ-Ёл болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “РАЙС” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Чусон их сургууль болон ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль (ГХС), Нийгэм хүмүүнлэгийн сургууль (НХС), Ерөнхий боловсролын ахлах сургууль (ЕБАС)-ийн хооронд эрдмийн хамтын ажиллагаа амжилттай эхэлж, эрчимтэй өрнөж буйг талууд онцлон дурдаад уг хамтын ажиллагааг цаашид БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих “Жи-Локал Их Сургууль” төслөөр өргөжүүлэхээр тогтлоо. Уулзалтын төгсгөлд проректор В. Өлзийбаяр уг хоёрын төслийн санхүүжилтээр хэрэгжих боловсролын иж бүрэн хамтын ажиллагаа нь хоёр сургуулийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ ШУТИС-ийн ГХС, НХС, ЕБАС-ийн олон улсад өрсөлдөх чадамж, боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, үр дүн, үр өгөөжийг мэдэгдэхүйц дээшлүүлэх өөрчлөлтийг ойрын хугацаанд бий болгоно гэдэгт бүрэн итгэж, төслийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэйгээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Томилолтын хоёр дах өдөр ГХС, НХС-ийн төслийн хамтын ажиллагаанд хамрагдах холбогдох тэнхимийн төлөөлөгчид Чусон их сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн улс төр судлал, дипломат харилцааны тэнхим, Нийгмийн ажлын тэнхим, Хүмүүнлэгийн тэнхим, Глобал сургуультай давхар зэргийн олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд олон улсын коммуникаци(гадаад хэлний орчуулга) ба гадаад харилцаа, гадаад худалдаа ба даяаршил судлал, олон улсын нийгмийн ажил, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр давхар зэргийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг бакалаврын түвшинд 3+2.5 эсвэл 3+3 хувилбараар, мөн бакалавр, магистрын хавсарсан хөтөлбөрийг 4+1.5 хувилбараар, магистрын хос зэргийн хөтөлбөрийг 1+1.5 хувилбараар боловсруулж, хөгжүүлэх зорилтуудыг төслийн төлөвлөгөөнд оруулах тохиролцоонд хүрлээ. Мөн түүнчлэн төслийн хүрээнд хоёр сургуулийн хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор багш солилцоо, оюутан солилцоо, мэргэжлийн дадлагын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрлээ. Томилолтоор ажиллах хугацаанд ШУТИС-ийн төлөөлөгчдийн баг олон улсын төслийн хамтрагч байгууллагын удирдлага, манлайллын багт зориулсан мэргэжил дээшлүүлэх тусгай сургалтад хамрагдлаа.

Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөөр өргөжүүлнэ
ШУТИС-ийн Клубийн нэгдсэн зөвлөл “Цаг хугацааны гүүр” 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай боллоо.
Дижитал шилжилтийн хороо бүртгэл хийх тухай
Монголын Волейболын Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа