Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Удирдах зөвлөл 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, их сургуулийн 2026 оны үйл ажиллагааны үндсэн бодлого, хөрөнгө оруулалт, хөгжлийн зорилтуудыг хэлэлцэн батлав.
Хурлаар ШУТИС-ийн 2026 оны төсөв баталлаа. Мөн ирэх жилийг “Чанар, ёсзүйн жил” болгон зарлах шийдвэр гаргав. Энэ хүрээнд сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэх, багш, ажилтны ёс зүй, мэргэжлийн хөгжил, нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулах, оюутны хөгжлийн орчныг бодитой дэмжих зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Мөн дижитал шилжилтийг эрчимжүүлж, их сургуулийн бүтээмж, удирдлагын үр нөлөөг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх, цахим үйлчилгээг өргөжүүлэх ажлуудад онцгойлон анхаарахаар тусгажээ.
Хурлаар хэлэлцсэн бас нэг чухал асуудал нь Мэдээлэл, холбооны технологийн сургуулийг түшиглэн “Дижитал технологийн судалгаа хөгжлийн хүрээлэн” байгуулах шийдвэр байлаа. Энэхүү хүрээлэн нь их сургуулийн дижитал хөгжил, технологийн инноваци, судалгааны шинэ чиглэлүүдийг хөгжүүлэх үндэсний хэмжээний гол төв болох зорилттой. Дээрх болон бусад тогтоолын төсөлтэй эндээс танилцаж болно.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа