ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор, Р. Бадмаанямбуу болон “Лэйбор форсе” ХХК-ийн захирал М.Чимэдтогтох нар Япон улсад ШУТИС-ийн оюутнуудыг кредиттэй, цалинтай дадлага хийлгэх хамтын ажиллагааны гэрээнд 2025 оны 12 дугаар сарын сарын 19-ний өдөр гарын үсэг зурлаа. Уулзалтад Гадаад харилцааны даргын үүрэг гүйцэтгэгч Г.Батзориг, “Лэйбор форсе” ХХК-ийн ерөнхий менежер Б.Чулуунцэцэг нар байлцав.
ШУТИС нь “Лэйбор форсе” ХХК-тай 2018 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 100 гаруй оюутан энэхүү дадлагын хөтөлбөрт хамрагдаад байна. Энэ удаагийн гэрээ хүчин төгөлдөр болсноор олон мэргэжлийн чиглэлээр дэлхийн болон Японы тэргүүлэх үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудад дадлага хийх боломж бүрдэж байгаа юм.
Гадаад харилцааны алба
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв