Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, ажилтнууд хөдөлмөр, мэдлэг чадвар, мэргэжлийн үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн төрийн дээд одон, медаль, хүндэт тэмдгээр шагнагдлаа. Төрийн дээд шагнал, салбарын хүндэт тэмдгийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болсон ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын үеэр ШУТИС-ийн ректор Т.Намнан нэр бүхий багш, ажилтнуудад гардуулан өгч, баяр хүргэлээ.
Алтан гадас одонгоор
Дамбийгийн Бямбасүрэн – Менежментийн сургуулийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D)
Сандуйжавын Чирчмаа – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Сургалтын албаны ажилтан
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Жинжхүүгийн Эрдэнэбат – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн цахилгаанчин
Цагаанхүүгийн Чанцал – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн номын санч
“Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр
Дашдоржийн Золзаяа – Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн профессор, доктор (Ph.D), дэд профессор
Шагнал хүртсэн эрхэм багш, ажилтнууд нь боловсрол, шинжлэх ухаан, сургалт судалгаа болон их сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаанд олон жилийн турш хичээл зүтгэл гарган, салбартаа бодитой хувь нэмэр оруулж ирсэн хөдөлмөр зүтгэлээ ийнхүү төр засгаас өндрөөр үнэлүүллээ.
Шагнал хүртсэн багт нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, судалгаа, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа