Ногоон модон хүрэмтэй Богдхан уул, цас мөсөн дуулгатай Сонгинохайрхан, цасан хөнжилт Чингэлтэй хайрханд, өндөрлөх өдрөө булган дээлтэй Баянзүрх хайрхандаа аялж сургуулийнхаа далбааг мандуулав.
Ц.Гайтав найрагчийн:
Намуухан шөнө туг түмэн зулаан асааж
Нарлаг өдөр бум буман толион гялбуулж
Хөх цэнхэр тэнгэрийн доор хөвч ханхар уулын ард
Налайсан Улаанбаатар хотоо дөрвөн талаас нь харж бахархаж яваад ирлээ.
Шинэхэн цасны гялбаа , шилмүүст модны анхлам үнэрт цэвэр агаарт “шинэ оны мэнд” гэж инээн баяссан хүмүүсийн мишээсэн царайг харахад сайхан. Дөрвөн хайрхны хормойд машин тэрэг багширч, орой, бэлд нь инээд баясал бялхсан хүүхэд, хүмүүсийн хөл тасралтгүй үргэлжилэх юм.

Утаатай, нартай Улаанбаатар, Богд уул утаанаас өндөрт сүндэрлэнэ
Богдхан уул, Цэцээ гүний оргилд

Төрийн тахилгат Богдхан уулын оройгоос Хан хэнтий уулын харахад

Шинэ цасаар цээж биеэ арчих сайхан

Хээрийн галд
Сонгино хайрхан уул оройд нар мандахыг харлаа

Зураг 3. Чингэлтэй хайрхан

Баянзүрх хайрхан аяллын замыг сайхан тохижуулжээ
Нийслэлийнхэн маань амарч, цэнгэг агаарт их аялдаг болсон байна. Бид ч гэсэн олуулаа алхаж, амарч байя гэж уриалж байна.
Д.Чулуун
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа