Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 95, магистрын 57 дахь удаагийн төгсөлт 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Соёлын төв өргөөнд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн төгсөлтөөр 2 доктор, 171 магистр, 599 бакалавр, дэд бакалавр 28, политехник коллеж 60, Нийт 860 оюутан тус тус төгсөн гарч байна.

Төгсөлтийн ёслолын арга хэмжээнд ШУТИС-ийн Ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан болон удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга, удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн багш, төгсөгчид оролцлоо. Төгсөлтийн арга хэмжээг ШУТИС-ийн ректор, доктор (PhD), профессор Т.Намнан нээж үг хэлж, удирдах зөвлөлийн дарга Д.Гантулга нийт төгсөгчдөд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

Төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Ректорын тушаалыг сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлсэн. Нийт төгсөгчдөд баяр хүргэн Академич, Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн профессор Халтарын Энхжаргал мэндчилгээ дэвшүүллээ.
Магистрын төгсөгчдийг төлөөлөн эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрийн магистр Л.Номин, бакалаврын шилдэг төгсөгчдийг төлөөлж Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Мэдээллийн систем хөтөлбөрөөр төгсөгч Б.Пүрэвжаргал нар эрдэмтэн багш нар, гэр бүл, найз нөхөд ,зочид төлөөлөгчдөдөө хандан баярлаж, талархсан талархлын үгээ хэллээ.

Ёслолын ажиллагааны төгсгөлд төгсөгч оюутнууд тангараг өргөж, малгай шидэлтийн баяраа хийн ёслолын ажиллагаа амжилттай өндөрлөлөө.


Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төгсөгч, мэргэжилтнүүд та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө
Багш, ажилчдын спортын 28 дахь удаагийн тэмцээнд Механик инженер, тээврийн сургууль, Политехник коллежийн хамтарсан баг шилжин явах цомын эзэн боллоо
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” уралдаан хоёр дахь удаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам 28 дахь жилдээ эхэллээ
Д.Алтантуяа “Энергийн менежмент” сургалтыг зохион байгууллаа