Хэнтий нурууны гол оргил Асралт хайрханд Ш.Доржсүрэн ахлагчтай манай сургуулийн багш, ажилтны баг амралтын өдрүүдэд аяллаа. Гадаа харьцангуй дулаан ч уулын оройдоо хүчтэй салхи, явган шуургатай байсан ч аялагчид шантарсангүй. Шөнө 04 цагаас эхэлж өглөө 08.30-д нар гарахад оргилдоо хүрч чадлаа. Аяллын зургуудаас...

Гарааны цэг. 12 машин 100 гаруй хүн шөнийн 04 цагт оргил өөд хөдлөв.

Толгойн гэрлээр нэгийн цуваагаар.

Хоёр “зоригийн” (Б.Чинзориг, Д.Ганзориг) ганзага нийлсэн авиралт.

Ш.Доржсүрэн, Д.Дөлгөөн хоёр нартай уралдаж гарав. Д.Дөлгөөний гарын доороос нар ургав.

Асралт хайрхны орой оройхон юм шиг боловч цас шуурч, явж барагдахгүй .

Асралт хайрханы орой (2799)-д нартай уралдаж сургуулийнхаа далбааг мандууллаа.

Оргилд хүрснийх хийморийн дарцгаа хадагтайгаа мандууллаа.

Хоёр хүүхэн хэнээс ч илүү хүчтэй явахыг яана.

Заан голын мөсөн дээрээс Асралт хайрхан сайхан харагдана.
Ахмадын зөвлөлийн дэд тэргүүн Д.Чулуун
2026.02.01
ШУТИС Германы гурван их сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
Инженерийн боловсролын чанарыг олон улсын түвшинд үнэлүүлэх нэгэн чухал үе шат хэрэгжлээ
“Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” VI симпозиум ШУТИС-д болж байна
ШУТИС-ийн ХШУС-ийн хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Нанжины Аж Үйлдвэрийн Их Сургуулийн профессоруудын айлчлал
Монгол улс, БНАСАУ-ын дипломат харилцаа тогтоосны 78 жил, Солонгосын Хөдөлмөрийн Нам байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан уулзалт, ярилцлага ШУТИС-д боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв