MNS ISO /IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын сургалтыг 01 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторитой танилцаж, туршлага судлан сургалтын үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийлээ.
Сургалтаар MNS ISO/IEC 17025:2018 стандартын ойлголтуудыг бодитоор хэрэгжүүлэх арга зүй, баримтжуулалтын туршлага, хэмжил зүйн баталгааг хангах ач холбогдлыг судалж, лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, сорилтын үр дүнгийн найдвартай байдлыг хангах шаардлагуудын талаар мэдлэгээ дээшлүүллээ.
Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан , “Зита стерлинг” ХХК, Гаалийн ерөнхий газрын хамт олонд талархал илэрхийлье.
Зохион байгуулагч:
Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба, Захиргаа, удирдлагын газар
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв