Япон улсын NIPPON сан хамтарсан Япон-Монголын "САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөр 2025 оноос хэрэгжиж эхэлсэн.
Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал", "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн дараах мэргэжлийн 20 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгогдсон.
Тэтгэлэг төрийн өмчийн ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС хамрагдсан бөгөөд 10 жил үргэлжилнэ. Нийт 1000 оюутанд тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт хамрагдах үндсэн шаардлага хугацаандаа төгсөнө, төгсөөд орон нутагт 3-с доошгүй жил ажиллах зэрэг болно. Тэтгэлэгт 2-р курсээс хамрагдаж байна.
Сасакава тэтгэлгийн ажлын хэсэг 2026 оны 02 дугаар сарын 10,11 нд тэтгэлэгт хамрагдсан оюутнууд болон сургуулийн удирдлага, оюутны асуудал хариуцсан багш ажилтнуудтай уулзаж, тэтгэлгийн явц, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцаж санал солилцлоо.



Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв