Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан Шинжлэх ухаан, технологийн их сургууль ахмад настнуудаа 2026 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээг ШУТИС-ийн Ахмадын зөвлөл, захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаад ШУТИС-д ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 250 гаруй ахмад багш, ажилтан оролцлоо. Уулзалтын үеэр ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан сургуулийн өнгөрсөн оны ололт амжилт, 2026 онд хэрэгжүүлэх бодлого, зорилтын талаар ахмадуудад танилцуулж, тэдний үнэтэй зөвлөгөө, санал бодлыг сонсов.
Арга хэмжээний үеэр ШУТИС-ийн Ахмадын зөвлөлөөс Монголын багш нарын холбооны “Багшийн гавьяа” одонгоор С.Төгс, “Боловсролын үйлчилгээний ахмад ажилтан” цол, тэмдгээр Энх-Амгалан, Эрдэнэбат, “Ахмад зүтгэлтэн багш” тэмдгээр С.Норовсүрэн нарыг тус тус шагнаж урамшууллаа. Мөн ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга Л.Пүрэв өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, ахмадуудыг сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлэхийг уриаллаа.



Арга хэмжээний үеэр Зүүн хүрээ хийдийн ламтан н.Отгонбаатар ерөөл ном айлдаж, оюутнууд урлагийн тоглолт үзүүллээ.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ГЭРЭЛ ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ АВНА
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа