ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Политехник коллеж нь “Оюу толгой” ХХК-ний 3.8 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Заг” ХХК барьж гүйцэтгэсэн хийн шингэн, цахилгаан, гагнуур, хүнд машин механизм, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын иж бүрэн тоноглол бүхий 250 хүүхдийн багтаамжтай хичээлийн байрны өргөтгөл дадлагын газар, 112 хүүхдийн багтаамжтай оюутны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаагаа 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болж, шинээр ашиглалтанд хүлээн авлаа.


Уг нээлтэнд УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, “Оюу толгой” ХХК-ий ТУЗ-ийн гишүүн Ч.Ганболд, “Оюу толгой” ХХК-ий хүний нөөц, сургалтын дэд ерөнхийлөгч Майкл Бек болон бусад хамтран ажиллагч байгууллага, сургуулийн төлөөлөл, багш, ажилчид, оюутан сурагчид оролцлоо.


Энэхүү дадлагын газар ашиглалтанд орсноор чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бий болж, орчин үеийн техник технологийг эзэмшин, чадварлаг мэргэжилтэй ажилтан, техникчид бэлтгэн гаргах юм.

Оюу Толгойн хэвлэлийн мэдээ

Шилдэг эрдэмтэн багш, профессор, судлаач, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо
БНАСАУ-ын Ким Чек Технологийн их сургуульд урилга гардуулав.
Япон улсын Үцүномияа их сургуулийн дэд профессор Футоши Ишигүри ШУТИС-ийн хүндэт профессор цол хүртлээ
ШУТИС-д "Суралцагч төвт сургалт" (LCL 2026) олон улсын семинарыг амжилттай зохион байгууллаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтарсан хөтөлбөр, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа