ГУУС-ийн Уурхайн технологийн тэнхим дээр 2025-2026 оны намрын улиралд Уул уурхайн Геотехникийн магистрын хөтөлбөр хэрэгжиж ирсэнтэй холбогдуулан Австралийн Queensland их сургуулийн Уурхайн институтийн профессор Andre Van As нь тус хөтөлбөрийн зөвлөх профессорын хувиар ирж 2026 оны 1-р сарын 3 болон 4 дэх долоо хоногуудад тэнхимд ажиллаа. Хөтөлбөр нь ШУТИС-д анх удаа англи хэл дээр хэрэгжиж буй ахисан түвшний хөтөлбөр бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гадаадын Уул уурхай сайн хөгжсөн орнуудын томоохон их, дээд сургуулиудтай хамтран ажиллах боломж нээгдсэн байдаг. Энэхүү чиглэлийн хүрээнд Австралийн Queensland их сургуулийн Уурхайн институтийн профессор Andre Van As Уул уурхайн геотехникийн магистрын оюутнуудад “Block Cave technology-II” хичээлийг 2026 оны 1-р сарын 3 болон 4 дэх долоо хоногуудад орж амжилттай зааж дуусгалаа (зураг – 1). Хичээлийн агуулгаар ил болон далд уурхайн нураан олборлох технологи, ялангуяа далд уурхайд агуйлан олборлох технологийн шийдэл, дата боловсруулалт, загварчлал, хэрэгжүүлэх арга, зам механизм, бусад суурь, болон дагалдах шинжлэх ухаануудын холбоос харилцан уялдаа зэрэгт чиглэсэн шинэлэг арга зүй, агуулгаар хичээл заагдаж байна.

Зураг – 1. Хичээлийн үеэр, Уул уурхайн геотехникийн магистрын оюутнууд
Хичээлд хэрэглэгдсэн бүх материалууд нь тэнхимд болон хөтөлбөр хариуцсан профессорт үлдэж, тус чиглэлээр суралцаж буй оюутнуудад хэрэглэгдэх боломжийг бүрдүүлэн хөтөлбөрийн хүрээнд хичээлийн материалын баялаг нөөц сан үүсэхэд тодорхой хэмжээнд ач холбогдолтой юм. Сургалтын үйл ажиллагааг 14/14-өөр орон нутагт ажиллаж буй одоогоор идэвхтэй суралцаж байгаа магистр оюунуудад боломж олгон давхар ШУТИС-ийн албан ёсны сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй Teams-г программаар давхар цахим хэлбэрээр хамруулж, сургалтыг явуулж байна (зураг – 2,3). Andre Van As Австралийн Queensland их сургуулийн Уурхайн институтийн профессор бөгөөд салбартаа нэр хүндтэй, олон жилийн туршлагатай, онол, практик хослуулсан, сайн заах арга зүйтэй тэргүүлэх профессоруудын нэг гэж үнэлэгддэг. Уул уурхайн геотехникийн хөтөлбөрийн хүрээнд хөтөлбөрт орж буй мэргэжлийн хичээлүүдийн агуулга, зах арга зүйд тусгайлан хуваарь гаргаж, түүний дагуу мэргэжлийн багш нарт зөвлөмж өгч, сайжруулах тал дээр чиглүүлэн, дэмжин ажиллаж байна. Энэхүү магистрын хөтөлбөр нь 2020 оноос эхлэн сургалтын үйл ажиллагаа явуулж буй “Уул уурхайн геотехникийн бакалаврын хөтөлбөр”-ийн үргэлжлэл ахисан түвшний хөтөлбөр гэдгээрээ мөн онцлогтой.

Зураг – 2. Цахим сургалтын үйл ажиллагаа, оролцоо
Тус хөтөлбөрт сургалт судалгаа, хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж байгаа гадаадын их дээд сургуулиуд болон профессор багш нараас дурдвал Канадын Бритиш Колумбын их сургуулийн профессор Давид Элмон, Германы Фрайбергийн их сургуулийн процессор Карстэн.Д болон бусад гэрээт, цагийн багш Др. Нангель.Х нар ажиллаж байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол улсын уул уурхайн салбарт нэн шаардлагатай байгаа Уул уурхайн геотехникийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэгдэж, хүний нөөцийн тодорхой хувийг шийдэх бөгөөд ШУТИС-ийн хэмжээнд англиар хэрэгжиж буй анхны ахисан түвшний сургалтын хөтөлбөр болж бусад бүрэлдэхүүн сургуулиудаа манлайлан түүчээлж байна. Хичээлийн явцад профессор багш нь манай магистрын оюутнуудын тухайд өгсөн санал зөвлөмжөөс дурдвал, англи хэлтэй сайн, харилцан ярилцахад ойлгомжтой, хялбар, зааж буй сэдвийн хүрээнд тодорхой мэдлэгийг бакалаврын түвшинд эзэмшсэн, үйлдвэрлэл-практикт ажилласан туршлагатай санал солилцох, шийдэл гаргах, боломжийг эрэлхийлэх, санаа дэвшүүлэх, өөрийн үзэл бодлыг тайлбарлах, хамгаалах, тайлагнах, илүүг сурч мэдэх эрмэлзэлтэй, зөв хандлагатай байгаа тухайд ярьсан нь манай оюутнуудад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж байлаа.

Зураг – 3. Цахим сургалтад хэрэглэгдэж буй хичээлийн материал
Сургалтын явцад ГУУС-ийн захирал профессор К.Хавалболот (PhD), Уурхайн технологийн тэнхимийн эрхлэгч Б.Улаанбаатар (PhD), төслийн зохицуулагч М.Дагва, геотехникийн хөтөлбөрийн дэд профессор П.Нарантуяа (PhD), доктор Б.Ганзориг (PhD) нар профессор Andre Van As-тэй уулзаж, цаашдын сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, харилцан ойлголцолд хүрлээ. ШУТИС-ийн энэхүү хөтөлбөр нь олон улсын профессор багш нарыг урьж оролцуулснаар сургалтын чанарыг шинэ түвшинд хүргэж, оюутнуудад дэлхийн түвшний мэдлэг, туршлага олгоход бодит үр нөлөө үзүүлж байна. Хөтөлбөр нь Монгол Улсад хэрэгцээтэй байгаа уул уурхайн геотехникийн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж, салбарын хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болж байна. Энэ хөтөлбөр нь ШУТИС-ийн хэмжээнд англи хэл дээр хэрэгжиж буй анхны ахисан түвшний сургалтын хөтөлбөр бөгөөд бусад бүрэлдэхүүн сургуулиудаа манлайлан түүчээлж буйгаараа онцлог юм.
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
ШУТИС-ийн нэгдсэн золголт боллоо
ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа