“Тоёота-ШУТИС” сангаас жил бүр сурлага, сахилга батаар тэргүүлсэн оюутнуудад тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн тэтгэлэгт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас 17 оюутан шалгарсан байна. Шалгарсан оюутнуудад 2012 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ШУТИС-ийн проректор Я.Наранцэцэг, газрын дарга С.Төгс, Ц.Сарантуяа нар батламж, мөнгөн тэтгэлгийг нь гардуулж өглөө.


1998 онд “Тоёота” корпораци, Техникийн их сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Тоёота-Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хєрєнгєєр Тоёота-ШУТИС сургалтын санг байгуулан ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилд мөн тооны оюутан хамрагдсан юм. Тус сангийн нэрэмжит тэтгэлгийг 1998 оноос эхлэн олгож байгаа бөгөөд одоо нийтдээ 250 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байна.
Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо
“Мөрөөдлөө гэрэлтүүлье” хятад хэл соёлын өдөрлөг
"Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир" лекц боллоо
ШУТИС-ийн 2026 оны Хамтын гэрээ батлагдаж хүчин төгөлдөр боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв