Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн (ШУТИС) судлаачид Тайландын Чулалонгкорны их сургуулиас зохион байгуулсан Chula AI Awards 2026 олон улсын судалгааны уралдаанд амжилттай оролцож, ШУТИС-ийг олон улсын түвшинд төлөөлөн оролцлоо.
Тус уралдаанд ШУТИС-ийн Менежментийн сургуулийн профессор Хашхүүгийн Ариунаа, Ахисан түвшний сургуулийн профессор Түдэвдагвын Уранчимэг, Менежментийн сургуулийн ахлах багш Ч. Нямбаяр нарын хамтарсан “Human-Centered Artificial Intelligence in Higher Education: Reinterpreting Student Engagement, Well-Being, and Continuity through a Hierarchical Maslow 2.0 Framework” сэдэвт судалгааны ажил оролцож, олон улсын оролцогчдын дунд “Participation Appreciation” үнэлгээг хүртлээ.

Мөн Chula AI Awards 2026 уралдаанд ШУТИС-ийн Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал Д.Ганбат, профессор Д.Ариунболор, эрдэм шинжилгээний ажилтан Н.Түмэндэлгэр нар “Enhancing AI Proficiency in the Mongolian Higher Education Workforce” бүтээлээрээ оролцож шилдэг 5-р байранд шалгарсан нь тус сургуулийн судалгааны чадавхи, олон улсын өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж байгааг илтгэж байна.

Энэхүү амжилт нь ШУТИС-ийн судлаачдын хиймэл оюун ухаан, дээд боловсрол, хүний хөгжил, бодлогын уялдаа бүхий судалгааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлж буй чухал алхам бөгөөд цаашид бүс нутаг болон олон улсын судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит суурь болж байна.
Менежментийн сургууль,
Нээлттэй боловсролын хүрээлэн
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа