Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор ШУТИС-ийн нэр бүхий багш нар шагнагдсантай холбогдуулан ШУТИС-ийн хамт олон 2026 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч баяр хүргэлээ. Энэ удаад Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Кибер аюулгүй байдлын тэнхимийн ахлах багш Г.Баяр, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимийн ахмад багш, доктор (Ph.D), дэд профессор А.Цэцэгмаа, ахмад багш, доктор (Ph.D), дэд профессор Д.Бурмаа, ахмад багш, магистр Ж.Пүрэв нар “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм.
Шагнал хүртсэн эрхэм багш нартаа ШУТИС-ийн хамт олон баяр хүргэж, эрдэм боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулж буй үнэтэй хувь нэмэр нь улам арвижихыг хүсэн ерөөе.

Гэрэл зургийг үзэх
Үндэсний үйлдвэрлэгчдийн “Амжилт-2030” тэтгэлэгт хөтөлбөрөөр 22 оюутан тэтгэлэг авлаа
“Харилцаа, хандлагад нөлөөлөх сэтгэл зүйн боловсрол” олгох сургалт боллоо
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
“Намрын тэргэл сар – Монгол, Хятадын найрамдал” хятад хэл соёлын өдөрлөг
“Academic Writing Workshop Series” академик бичгийн цуврал сургалт зохион байгуулагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв