Шинжлэх ухаан, технологийн их сургууль үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлагатай “Жи Пи Брайт Холдинг” ХХК-тай 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн харьяа “Мах Импэкс” ХК-ийн төв байранд хамтын ажиллагааны дараагийн уулзалт, гэрээ байгуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Энэ үеэр ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль “Мах Импэкс” ХК, “Милл Хаус” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан бол “Мах Импэкс” ХК ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуультай мөн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн ректорын зөвлөлийн гишүүд, газар, албадын дарга нараас бүрдсэн 20 орчим төлөөлөгч Монгол Улсын ууган үйлдвэр, 80 жилийн түүхт “Мах Импэкс” ХК болон “Талх Чихэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцов.
Энэхүү уулзалт, хамтын ажиллагааны гэрээнүүд нь ШУТИС-ийн их сургууль–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, инновацын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох бодит алхам болж байгаагаараа онцлог юм. Энэ нь үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбар, их сургуулийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын оюуны үнэ цэнийг үйлдвэрлэлд шингээх бодит боломжийг бүрдүүлж байна.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа