АНУ-ын физикч Ларри Шоу (Larry Shaw) 3-р сарын 14-ний өдрийн 1 цаг 59 минут 26 секунд нь π тооны эхний найман цифртэй давхцаж байгааг ажиглан 1988 онд АНУ-ын Сан-Франциско хотын Эксплораториум шинжлэх ухааны музейд анх удаа “Пи тооны өдөр”-ийг тэмдэглэснээс хойш жилээс жилд улам бүр хамрах хүрээгээ тэлж, дэлхийн олон орнуудад тэмдэглэдэг болж байна.
ШУТИС-ийн ХШУС-ийн Математикийн тэнхим нь жил бүр уламжлал болгон Дэлхийн математикийн өдрийг “Пи тооны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Хурлыг ХШУС-ийн захирал Б.Тунгалагтамир нээж үг хэлж, ХШУС-ийн статистик /Хятадтай хамтарсан/ 1-р курсийн оюутан Х.Өнөржаргал үндэсний хөгжмийн зэмсгээр урлагийн тоглолт үзүүллээ.


Тус хурлаар ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуучууд Пи тооны хэрэглээ, Математикийн шинжлэх ухааны сонирхолтой сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн нээлттэй ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.
илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.

Өдөрлөгийн үйл ажиллагаанд зориулсан “Пи тооны үзэсгэлэн” -д ХШУС, БАС, ХХҮДС-ийн оюутнуудын бүтээлүүд тавигдав.

Манай өдөрлөгт идэвхтэй оролцож, илтгэл хэлэлцүүлсэн болон бүтээлээ ирүүлсэн оюутан нартаа Математикийн тэнхимийн хамт олны өмнөөс талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.
Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль
Математикийн Тэнхим
“Дэлхийн дижитал боловсролын чуулга уулзалт - 2026”-д амжилттай оролцлоо
Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг-2026 амжилттай боллоо
ШУТИС-ийн "Хүндэт профессор" цол олголоо
Политехник коллежийн оюутнуудын бүтээл сургуулийн орчинд бодитоор хэрэгжлээ
Эко боловсролын аян 2026