Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд байгуулсан 2026 оны хамтын гэрээг албан ёсоор бүртгүүлж, хүчин төгөлдөр болгов.
Энэхүү хамтын гэрээ нь ШУТИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн нийгмийн баталгаа, хөдөлмөрийн нөхцөл, ажлын орчин, мэргэжлийн хөгжлийг дэмжих чиглэлээр талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал баримт бичиг юм. Гэрээг баталснаар ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, ажлын байрны тогтвортой байдлыг хангах, байгууллагын соёл, уур амьсгалыг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.
Энэ жилийн Хамтын гэрээнд дараах онцлог зүйлүүдийг тусгалаа. Үүнд:
1. Цалин, хөлсийг ажилласан жилээс нь хамааруулж шаталсан байдлаар тодорхой болгосон.
2. Үндсэн цалингийн нэмэгдлийг 9 сараас эхлэн сар бүр олгох тогтолцоог тодорхой тусгасан.
3. Тэтгэвэрт гарах, өндөр насны тэтгэмжийг илүү нарийвчилсан шатлалтай болгосон. 4. Ээлжийн амралтыг нөхөн олгох, мөнгөн хэлбэрээр шийдвэрлэх нөхцөлийг тодорхой болгож, сургалтад хамрагдах үед цалин, урамшууллыг бүрэн олгох зохицуулалт тусгагдсан.
5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын орчны сайжруулалтын тал дээр зарцуулах хөрөнгийг төсвийн тодорхой хувьтай уялдуулсан зэрэг болно.
Хамтын гэрээг боловсруулах, хэлэлцэх үйл явцад ШУТИС-ийн удирдлага, холбогдох нэгжүүд, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл идэвхтэй оролцож, талуудын санал, хэрэгцээг тусган боловсруулсан болно.
Цаашид гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг тогтмол үнэлэх ажлыг хамтран зохион байгуулна.
ШУТИС-ийн дэргэдэх ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО
“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа