ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч сонгон шалгаруулалтыг тус сургуулийн Захирлын 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/17 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
1. Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн II байрны 607 тоот өрөөнд (НХС-ийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас 2026 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: 77721959 (Ажлын цагаар)
“Бүрэлдэхүүн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-тай дараах холбоосоор танилцана уу./
“ШУТИС-ийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт”-той дараах холбоосоор танилцана уу.
НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
Гарааны компанийн төсөл бойжуулах “MUST START-UP 3.0” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Сансрын технологийн хэрэглээнд зориулсан хүний нөөцийн хөгжил (JFY2026) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
International Workshop on the Application of Agricultural Robotics
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв