ГХС-ийн Ази судлалын тэнхимээс ШУТИС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний анги, 2+2 хамтарсан хөтөлбөр, хятад хэл сонгон судалж буй оюутан залууст зориулж, тэдний хятад хэлний мэдлэгийг өргөжүүлэх, хятад улсын үзэсгэлэнт байгаль, соёл уламжлал, техник технологийн хөгжлийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлж танин мэдэхүйн хүрээг тэлэх зорилгоор мэргэжилтэн багш Лю Юүтин, Ян Зүи, Чю Шинван нарыг урьж зочин профессорын лекц зохион байгууллаа.
Багш: Лю Юүтин
Сэдэв: “Хятадын үзэсгэлэнт байгаль, газарзүйн онцлог”
Тус сэдвийн хүрээнд мэргэжилтэн Лю Юүтин багш оюутнуудад Хятадын таван их уул, дөрвөн том гол мөрөн, газарзүйн байршлын онцлог болоод уур амьсгалын талаар сонирхолтой дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрээр газарзүйн нэр томьёо, холбогдох үг хэллэгийг тайлбарлан, оюутнуудтай харилцан ярилцлага өрнүүлж, газарзүйн мэдлэг, хятадын газар нутгийн онцлогийг таньж мэдсэн үр дүнтэй боллоо.

Багш: Ян Зүи
Сэдэв: “Хятадын үзэсгэлэнт газар байгалийн үзэмж”
Тус сэдвийн хүрээнд мэргэжилтэн Ян Зүи багш Хятадын мөнгөн дэвсгэрт юань дээр дүрслэгдсэн үзэмжит байгалийг бодит байгальтай нь харьцуулан танилцуулж, Хятадын алдартай аялал жуулчлалын бүс нутгууд болохыг аялж үзэхийг санал болголоо. Мөнгөн дэвсгэртийн зураг, тэдгээрийн утга агуулга, соёлын ач холбогдлыг тайлбарлаж, холбогдох хятад үг хэллэгийг тайлбарлаж таниуллаа. Уг лекц оюутнуудын соёлын мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэлний хэрэглээг баяжуулсан сонирхолтой, үр өгөөжтэй боллоо.

Багш: Чю Шинван
Сэдэв: “Хятадын технологийн хөгжил ба хиймэл оюун ухаан”
Тус сэдвийн хүрээнд мэргэжилтэн Чю Шинван багш оюутнуудад орчин үеийн Хятадын технологийн дэвшил, хиймэл оюун ухааны хэрэглээ, Хятадад өргөн ашиглагдаж буй AI системүүдийн талаар танилцуулга хийлээ. Лекцийн үеэр технологийн нэршил, холбогдох үг хэллэгийг тайлбарлан, видео бичлэгээр бүжглэсэн хийн дасгал хийсэн робот үзүүлбэрүүдийг үзүүлж сонирхууллаа. Энэхүү лекц нь оюутнуудын орчин үеийн технологийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, инновацийн талаарх сонирхлыг дэмжсэн үр дүнтэй боллоо.

Тус лекцэд ШУТИС-ийн хятад хэл судалж буй оюутан залуус идэвхтэй оролцож, багш нартай хамтран ярилцаж, асуултад хариулан, санал бодлоо солилцсон нь сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлж, багш, оюутны харилцааг ойртуулсан ач тустай боллоо.
ШУТИС-ГХС-АСТ
Хятад хэлний баг
2026.04.06
Мэргэжилтэн багш нарын лекц боллоо
Хятад хэлний клубийн ээлжит “Төгсөгчдийн цуврал лекц”
Нөхөн үржихүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд цуврал сургалт зохион байгууллаа
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа