МУ-ын Гавьяат багш, доктор, профессор Пэлжээгийн Отгонбаяр нь 1971-1976 онд МУИС-д Иргэний ба үйлвэрийн барилгын инженер мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд 1976 оноос хойш МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д тасралтгүй 45 жил ажилласан манай ахмад багш, эрдэмтний нэг билээ. ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуульд багш, профессорын багийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч, сургуулийн дэд захирал, захирлын албан тушаалыг хашихын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг огторгуйн нимгэн ханат бүтээцийн тооцоо, барилгын инженерчлэлийн салбар дахь математикийн хэрэглээ, барилгын инженер бэлтгэх сургалтын асуудал, барилгын бүтээцийн тооцооны автоматжуулалтын асуудал гэсэн үндсэн чиглэлүүдээр хийсэн байдаг.
ШУТИС-ийн Манай эрдэмтэд цувралын 77 дахь дугаарт П.Отгонбаярын бүтээлийг түүвэрлэн “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр эмхэтгэж, Нэгдүгээр хэсэгт “Шурган хавиргаар хүчитгэсэн цилиндр бүрхэвчийн судалгаа” сэдэвт докторын диссертацийн бүтээлийг (монгол хэлээр хураангуйг, орос хэлээр бүрэн эхийг); Хоёрдугаар хэсэгт ном сурах бичиг, гарын авлага, судалгааны өгүүлэл, төсөл гэрээт ажлуудын дээжийг, Гуравдугаар хэсэгт шавь нарын дурсамж болон ажил амьдралын түүхийг өгүүлэх зурган цомгийг багтаан уншигчдад толилуулж байна.
Номын нээлтийг 2026 оны 4-р сарын 17-нд “Ган гүүр-2026” оюутны тэмцээний үеэр хийж, эрхэм багшийнхаа бүтээлийг нийтэд танилцууллаа. Профессор П.Отгонбаяр нь оюутны “Ган гүүр” улсын хэмжээний оюутны тэмцээнийг анхлан зохион байгуулагчдын нэг, түүнчлэн Азийн ган гүүрийн Asia Steel Bridge Competition 2017-д монгол оюутны анхны багийг удирдан амжилттай оролцсон түүхтэй.
Тус номын нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор Т.Намнан, БАС-ийн захирал Б.Нарантуяа, Барилгын инженерчлэлийн тэнхимийн хамт олон, үе үеийн шавь нарын төлөөлөл, гэргий Ч.Натархорол, охин О.Ганчимэг, хамтран ажиллаж байсан ректоратын зөвлөлийн гишүүдийн төлөөллүүд, Ган гүүр-2026 тэмцээнд оролцогч оюутнууд хүндэтгэн оролцлоо.



Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Мэдээг бэлтгэсэн: ШУТИС, БАС-ийн Барилгын инженерчлэлийн тэнхим
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн “Манай эрдэмтэд” Цуврал No.77-г МУ-ын Гавьяат багш, доктор, профессор П.Отгонбаяр “Хавиргат орон зайн нимгэн ханат бүтээцийн тооцоо” нэртэйгээр хэвлэн гаргав
7 дахь удаагийн “Ган гүүр-2026” тэмцээн амжилттай болж өндөрлөв
ШУТИС “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачилж, амжилттай зохион байгуулав
ШУТИС-ийн Төв номын сангийн үйл ажиллагааг танилцуулах цахим семинар амжилттай боллоо