ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэм шинжилгээ, инновацын хурлаар хэлэлцүүлж шалгарсан шилдэг судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, сурталчлах, харилцан хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой “Эрдмийн чуулган-2026” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээ, инновацын хурал “Инженер, техникийн ухаан”, “Хэрэглээний шинжлэх ухаан”, “Нийгэм, хүмүүнлэг, дизайн” чиглэлээр 4 салбар хуралдаан зохион байгуулагдаж, хуралд 30 магистрант, 18 докторант судалгааны ажлаа хэлэлцүүлэв.

ШУТИС-ийн магистр, доктор оюутны шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл шалгаруулах комиссын бүрэлдэхүүн салбар, чиглэл бүрээр ирүүлсэн илтгэлүүдийг хөтөлбөрийн дагуу хэлэлцүүлж салбар бүрээс магистрант, докторантын тус бүр 3 илтгэл шалгаруулав.
|
д/д |
Байр |
Оюутны нэр |
Бүрэлдэхүүн сургууль |
|
МАГИСТРАНТ |
|||
|
Хэрэглээний шинжлэх ухааны салбар |
|||
|
1 |
I байр |
Магистрант Ч.Жавзандулам |
ХШУС |
|
2 |
II байр |
Магистрант Л.Бадамжав |
ХШУС |
|
3 |
III байр |
Магистрант Choi Jongsu |
ГУУС |
|
Нийгэм, хүмүүнлэг, дизайн салбар |
|||
|
1 |
I байр |
Магистрант С.Аригуун |
МС |
|
2 |
II байр |
Магистрант О.Сайханаа |
НХС |
|
3 |
III байр |
Магистрант М.Нэргүйням |
ГХС |
|
Инженер, Техникийн ухааны салбар |
|||
|
1 |
I байр |
Магистрант Б.Булган |
БАС |
|
2 |
II байр |
Магистрант Н.Билгүүн |
МИТС |
|
3 |
III байр |
Магистрант Д.Намуунаа |
МХТС |
|
ДОКТОРАНТ |
|||
|
Хэрэглээний шинжлэх ухааны салбар |
|||
|
1 |
I байр |
Докторант Б.Одонтуяа |
ХШУС |
|
2 |
II байр |
Докторант Г.Дашдулам |
ДаТС |
|
3 |
III байр |
Докторант Ц.Батцэцэг |
ХШУС |
|
Нийгэм, хүмүүнлэг, дизайн салбар |
|||
|
1 |
I байр |
Докторант А.Элбэгжаргал |
МС |
|
2 |
II байр |
Докторант Б.Баянжаргал |
ХХҮДС |
|
3 |
III байр |
Докторант Ц.Мөнхсүх |
МС |
|
Инженер, Техникийн ухааны салбар |
|||
|
1 |
I байр |
Докторант С.Тэнгис |
МИТС |
|
2 |
II байр |
Докторант Д.Сувд-Эрдэнэ |
ГУУС |
|
3 |
III байр |
Докторант П.Түвшинбаяр |
МХТС |
Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү “Эрдмийн чуулган-2026”-г нээж нийт судлаач нарт болон хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэж үг хэлэв. Тус хурлын зочин илтгэлийг Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга доктор (Ph.D) Ц.Цоггэрэл “Газар хөдлөлт инженерчлэлийн судалгаа хөгжүүлэлтийн асуудалд” сэдвээр уншив. Мөн хурлын хаалтын үйл ажиллагаанд Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу оролцож залуу судлаачдад эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэрхэн үйлдвэрлэлтэй уялдуулах талаар зөвлөгөө өгч, цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэв.
Эрдэм шинжилгээ, инновацын хурлын шилдэг өгүүлэл шалгаруулах комиссын дарга, гишүүнээр Ахисан түвшний сургуулийн захирал доктор (Ph.D), профессор И.Цэрэн-Онолт, МИТС-ийн профессор доктор (Ph.D) Х.Батбаяр, БАС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), Г.Адъяажав, ХШУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph,D) Х.Отгондорж, МХТС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор Х.Загарзүсэм, Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга доктор (Ph.D) Ц.Цоггэрэл, Ахисан түвшний сургуулийн зөвлөх профессор доктор (Ph.D), профессор Ч.Мангалжалав, ХХҮДС-ийн БШСТ-ийн дэд профессор доктор (Ph.D) Д.Соёл, Нээлттэй боловсролын хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Д.Ганбат, Ахисан түвшний сургуулийн дэд профессор доктор (Ph.D), дэд профессор Н.Мөнхөө, ГХС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) Э.Чимэдлхам , МС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор Б.Оюунтунгалаг нар ажиллав.
Ахисан түвшний сургууль
Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба
Инновац, бизнес түншлэлийн алба
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Менежментийн сургууль, Монгол банктай хамтран "Ирээдүйн санхүүгийн манлайлагчид" өдөрлөг зохион байгууллаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ-2026” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа
MJEED төслийн хүрээнд “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдлаа