ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний алба, Оюутны холбоо, Клубийн нэгдсэн зөвлөлийн оюутнууд хамтран “ЭКО БОЛОВСРОЛЫН АЯН 2026 ШУТИС-ИЙН ЦЭМЦГЭРҮҮД” үйл ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.



Тус аяны хүрээнд сургуулийн орчны цэвэрлэгээ, хаалга шат угаах, мод усалгаа болон засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлүүд, Клубийн нэгдсэн зөвлөлийн 26 клубийн 340 гаруй оюутан 8 байранд хуваарилагдан ажиллав.


Энэхүү хамтарсан үйл ажиллагаа нь сургуулийн орчны цэвэр цэмцгэр байдлыг хангахын зэрэгцээ оюутнуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв