Огноо: 2026.05.19
Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн дээрх талбайг үйлчилгээний чиглэлээр түрээслэн, үйл ажиллагаа явуулах сонирхолтой Монгол улсын хуулийн хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох хавтаслаж, битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
|
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2026 оны 06-р сарын 05 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө |
|
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө |
|
Материал нээх хугацаа, хаяг байршил |
Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2026 оны 06-р сарын 05 - ны өдрийн 11 цаг 20 минутад нээнэ |
|
Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
Кофе шоп 1мкв-15,000.00 / арван таван мянган/ төгрөг, нийтийн хоолны үйлчилгээ 1мкв-10,000 /арван мянган/ төгрөг |
|
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна. |
|
Дараах нэмэлт шаардлага тавигдана |
Түрээслэх байр, талбайн өдөр тутмын урсгал зардлыг бүрэн хариуцах. Стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг түрээслэгч байгууллага, хувь хүн өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэх, Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтаар төлөх, |
|
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.
Түрээслүүлэх хөрөнгийг ШУТИС-ийн хичээлийн V, VII байр, оюутны III байранд тус тус очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацааны талаарх мэдээллийг 77941959 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу-34, ШУТИС-ийн төв байр.
ШУТИС-ийн САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛБА
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Гарааны компанийн төсөл бойжуулах “MUST START-UP 3.0” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Сансрын технологийн хэрэглээнд зориулсан хүний нөөцийн хөгжил (JFY2026) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
International Workshop on the Application of Agricultural Robotics