Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, ШУТИС-ийн ректор доктор, профессор Т.Намнан нар гарын үсэг зурж баталгаажуулав.

Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн болон боловсролын байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, судалгаа, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр урт хугацаанд хамтран ажиллах зорилготой юм.
Санамж бичгийн хүрээнд талууд эрдэм шинжилгээний болон олон талт сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, нийгмийн даатгалын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх, судалгааны ажлуудыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана.
Мөн нийгмийн даатгалын салбарын хүний нөөцийг бэлтгэх, албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх, чадавхжуулах, хиймэл оюун ухаан, компьютер, программ хангамж, сэтгэл судлал, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтад хамруулах, оюутан залуусыг ажлын бодит туршлагад суурилсан дадлагажих хөтөлбөрт хамруулах зэрэг олон чиглэлд хамтран ажиллах юм.

Түүнчлэн нийгмийн даатгалын хууль, тогтоомж, дүрэм журмын талаарх мэдлэг мэдээллийг оюутан, багш, ажилтан албан хаагчдад хүргэх сургалт, зөвлөгөө, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын мэдээллийг хоёр байгууллагын цахим болон сошиал сувгаар олон нийтэд түгээн ажиллахаар талууд тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь төр, их сургуулийн уялдаа холбоог бэхжүүлж, мэдлэг, судалгаа, инновацад суурилсан хөгжлийг дэмжих, салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

Нийгмийн даатгалын ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
ШУТИС-ийн оюутнууд “SMC Internship Program-2026” хөтөлбөрт шалгарлаа
ШУТИС-ийн баг тамирчид “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо
МУИС, ШУТИС хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлнэ
Хил хамгаалах ерөнхий газар, ШУТИС хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа