ШУТИС “MUST SPORT DAY – 2026” спортын нээлттэй өдөрлөгийг анх удаа зохион байгуулж байна. Оюутан, багш, ажилтнуудыг нэг дор цуглуулж, хичээл сургалтаас гадуур хамтдаа хөдөлж, танилцаж, нөхөрлөх шинэ соёлыг бий болгох зорилгоор “MUST SPORT DAY – 2026” спортын нээлттэй өдөрлөгийг байгуулж байна.

Тус өдөрлөг нь зөвхөн тэмцээн уралдаан бус, ШУТИС-ийн хамт олны идэвхтэй оролцоо, эрүүл амьдралын хэв маяг, эерэг харилцаа, багийн уур амьсгалыг дэмжсэн campus festival хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн гадаах задгай талбай бүхэлдээ спортын бүс болон өөрчлөгдөж, багш, ажилтан, оюутан хэн бүхэнд нээлттэй дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна. Үүнд:


Мөн өдөрлөгийн хүрээнд оюутнууд өөрсдийн санаачилгаар спортын талбайг хамтдаа бэлтгэж, тохижуулах ажилд идэвхтэй оролцсон нь хамтын оролцоо, эерэг хандлага, нэг багийн уур амьсгалыг бүрдүүлсэн онцлох үйл явдал боллоо.
“Хичээлээс гадуур хамтдаа” уриатай энэхүү спортын нээлттэй өдөрлөг нь багш, оюутан, ажилтнуудыг илүү ойртуулж, эрүүл амьдралын хэв маяг, багаар ажиллах соёл, нөхөрлөлийг түгээсэн шинэ эхлэл болж байна.
2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн удирдлагууд оролцож, “MUST SPORT DAY – 2026” спортын нээлттэй өдөрлөгийн нээлтийг хийлээ.

Тус өдөрлөг 2026 оны 5 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд ШУТИС-ийн гадаах задгай талбайд үргэлжилнэ.



Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа