МУИС-ийн харьяа ПДС-ийг 1976 онд гавьяат багш, төрийн соёрхолт Б.Лайхансүрэн багшийн удирдсан уул уурхайн мэргэжлийн анхны, Д.Чулуун багшийн удирдсан геологийн ангийг төгссөн ахмад төгсөгчид сургуульдаа зочилж, ажил амьдрал, амжилт бүтээлээ ярилцаж уулзав.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сүрмаажав, Дашзэвэг онц бүрэн эрхт элчин доктор Ч.Дүүжий, ажил мэргэжлээрээ овоглох болсон нүүрсний С.Бямба, алтны Алтан-Очир, дарга Б.Жанчив, Б.Энхбаяр зэрэг олон алдар цолтон нэртэй удирдагч, зөвлөгчид иржээ. Тэд хагас зуунд хийж бүтээснээ, ар гэр, ач зээ нараа ч ярьж хөгжилдлөө.
Уулзалтад ГУУС-ийн захирал профессор
К.Хавалболот, гавьяат багш, төрийн соёрхолт Ж.Цэвэгмид, Л.Хайдав, геологийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Б.Алтанзул, уул уурхайн тэнхимийн эрхлэгч доктор Б.Улаанбаатар нар оролцов.

1.Ангидаа 231 өрөөнд /5 жил сурсан/

2 ангийнхан хүндэтгэлийн зураг, захирал тэнхимийн эрхлэгч нартайгаа

Геологийн ангийн 1976 онд төгсөгчид, багш захиралтай

Уулын анги 1976 оны анхны төсгөгчид багш Б.Лайхансүрэн, захирал нартай
Д.Чулуун
2026-06-08
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа