“Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага” өдөрлөг 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр Шинжлэх ухаан, технологийн их сургууль Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавилаа.

Санамж бичигт Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал З.Энхболд, ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ болон дээд боловсролын салбарын төгсөгчдийн нийлүүлэлтийн уялдаа холбоог сайжруулах, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байна. Талууд төгсөгчдийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцүүлэх, Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Санамж бичгийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, ур чадварын дутагдал, ирээдүйн ажил мэргэжлийн хэрэгцээг тодорхойлох судалгаа, эрдэм шинжилгээний ажил, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах юм. Мөн үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судлаачдыг чадавхжуулах, бодлогын дүн шинжилгээ хийх, сургалт, семинар зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Түүнчлэн хоёр байгууллага хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарын статистик мэдээлэл, судалгааны үр дүн, арга зүйн материал солилцох, харилцан туршлага хуваалцах замаар мэдээлэл, судалгаанд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх юм.

Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа