ШУТИС болон "Чимэгэ Системс" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батламж гардуулах арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр тус компанид цалинтай дадлагажигчаар амжилттай ажиллаж, 2025-2026 оны хичээлийн жилд сургуулиа "Онцлох" дипломтой төгссөн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дөрвөн оюутанд үндсэн ажилтнаар ажиллах урилгыг гардуулав.
Их сургууль болон бизнесийн байгууллагын энэхүү түншлэл нь оюутан залуусыг суралцах хугацаандаа онолын мэдлэгээ практикт бататгаж, төгсөөд шууд технологийн салбарын тэргүүлэгч компанид ажлын гараагаа амжилттай эхлүүлэх бодит боломжийг бүрдүүлж байгаа юм.
Залуу инженерүүдийг дэмжин, салбарын ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бодит ажлын орчноор хангаж, хамтран ажиллаж буй "Чимэгэ Системс" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Шинэ үеийн инженерүүддээ цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье!





Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв