2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...

2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал 14 цагаас Эрдмийн зөвлөлийн хурлын тэнхимд эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Я.Төгөлдөр, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирал Бя.Бат-Эрдэнэ, Менежментийн сургуулийн сургалт чанарын албаны дарга М.Банзрагч, Механик инженер, тээврийн сургуулийн сургалт чанарын албаны дарга М.Дэлгэрнасан, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Загарзүсэм нар оролцов.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

  1. Шинэ багш авах тухай

      Захиргааны удирдлагын газрын дарга А.Энхбат

  1. ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээ, технологийн үйл ажиллагааны тайлан

      Эрдэм шинжилгээ инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар

  1. ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааны тайлан

      Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү

  1. ШУТИС-ийн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн дүн

      Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр

  1. ШУТИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд Хөгжлийн бодлого дижитал шилжилтийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан

      Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу

  1. ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны хуанли

      Эрдэм шинжилгээ инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар

  1. Бусад асуудал

Ректор Академич С.Батмөнхөд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналыг гардуулж, цаашдын нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэв.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг. Нэр дэвшигчдийн ажлын туршлага, эрдмийн зэрэг цол зэргийг харгалзан үзэж холбогдох албан тушаалд ажиллуулах асуудлыг ажил хэргийн шугамаар хэлэлцэж, холбогдох албан тушаалд ажиллуулах Ректорын тушаал гаргахаар болов.

Дөрөв. ШУТИС-ийн 2025 оны санхүүгийн тайлангийн үр дүнгээр мөнгөн хөрөнгийн шилжих үлдэгдэлтэй Барилга архитектурын сургууль 208,1 сая төгрөгийг багш ажилтны нэмэгдэл цалин, Мэдээлэл холбооны технологийн сургууль 674,6 сая төгрөгийг үйл ажиллагаа дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулах, гадаад томилолт, багш ажилтны нэмэгдэл цалин, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль 114,2 сая төгрөгийг багш ажилтны нэмэгдэл цалинд зарцуулахыг зөвшөөрч ШУТИС-ийн Ректорын тушаал гаргахаар тогтов.

Зургаа. ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн эрдэм шинжилгээний нэгдсэн хуанлийг батлахыг дэмжив. ШУТИС-ийн үйл ажиллагааны нэгдсэн хуанлийг боловсруулж, танилцуулахыг Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу-д үүрэг болгов.

Долоо.Гадаад хэлний сургууль, Захиргааны удирдлагын газартай хамтарч Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд суралцаж, ойрын хугацаанд төгсөж ирэх төгсөгчдийн судалгааг гаргаж, хүний нөөцөө бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Захиргааны удирдлагын газар