Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад 177 оюутан хамрагдлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ХХҮДС, ГХС, ГУУС, ЭХИС, БАС хамтран оюутнуудын эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт сургалтыг 2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн шалгах албаны ахлах мөрдөгч Н.Анхсайхан дараах сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өглөө. Үүнд:

Цахим орчин дахь залилан, цахим мөрийтэй тоглоомоос урьдчилан сэргийлэх;

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, эрсдэл;

Гэмт хэрэг, зөрчилд өртсөн болон холбогдсон тохиолдолд авах арга хэмжээ.

Тус сургалтад ШУТИС-ийн дээрх таван бүрэлдэхүүн сургуулийн нийт 177 оюутан хамрагдлаа.

Энэхүү сургалт нь оюутнуудын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, цахим болон нийгмийн орчинд учирч болзошгүй эрсдэлийг таньж мэдэх, өөрийгөө болон бусдыг гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.