Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зарлигаар Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн ахмад багш, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Ш.Чадраабал Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа.
Профессор Ш.Чадраабал нь физикийн шинжлэх ухааны салбарын хөгжил, судалгаа шинжилгээний ажлыг хөгжүүлэх, инженер, судлаачдыг бэлтгэх, шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, багш юм.
ШУТИС-ийн хамт олон эрхэм профессор Ш.Чадраабал танд төрийн дээд цол хүртсэнд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, эрдэм судлалын ажилд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Б.Одонтуяа “Шилжилтийн металлын дихалкогенидын гадаргуугийн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
САТРЕПС төсөл ШУТИС-д анх удаа хэрэгжихээр боллоо
ШУТИС нь хиймэл оюуныг эрүүл мэндийн судалгаанд хэрэглэх чиглэлээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллана
Жинин-Хөх хотын 2026 оны ахмадын аялал амжилтай боллоо
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв