Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зарлигаар Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Хадхүүгийн Жаргалсайхан Монгол Улсын Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон-гоор шагнагдлаа.
Профессор Х.Жаргалсайхан нь уул уурхайн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгаа, инженерийн боловсролын салбарт олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, шинжлэх ухааны хөгжил, хүний нөөц бэлтгэх, үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй эрдэмтэн, судлаач юм.
Монгол Улсын төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон-гоор шагнагдсан эрхэм профессор Х.Жаргалсайхан танд ШУТИС-ийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа